БҮСГҮЙ ЧАМДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аял бүсгүй минь
Сарны гүнж мэт инээмсэглэж амьдар

САРАНТУЯА-гаас илгээв.

Хайртай болчихжээ би чамд

Учрах цагт би чамд
Ухаан алдаж дурлаагvй ч
Удах тусам чи миний зvрхийг
Улам ихээр татах боллоо
Харц шингэж би чамд дурлахдаа
Хонгорхон царайнд чинь бус
Хосгvй сэтгэлд чинь
Хоног єнгєрєх тусам дасаж байна

Хайрлаарай

Халуухан цуст бvсгvй шvv
Хайрласан шиг хайрлаарай
Хав халуухан биеийг минь
Уруултай нь хамт хайрлаарай
Уясах хонгор бvсгvй шvv
Уулзахдаа заавал vнсээрэй
Ув улаахан уруулийг минь
Зvрхтэй нь хамт хайрлаарай
Бvдрэх гэнэн бvсгvй шvv
Бvрий vдшээр ханьсаарай
Бvжин тvгшvvрт зvрхийг минь
Нvдтэй нь хамт хайрлаарай
Саймширч дасдаг бvсгvй шvv
Санаандгvй битгий урваарай
Санахдаа гунидаг нvдийг минь
Нулимстай нь хамт хайрлаарай

Хайраар дүүрэн жаргаж яваарай
Олон өдөр чамайг харсангүй
Орой болгон санаад байна
Бодсон ч бодоогүй юм шиг
Бие сэтгэлээ хуурах юм
Мартъя гэвч чадахгүй нь
Сэтгэлийн үгийг дамжуулж хүргэдэг
Шидэт шувуухай байдаг ч болоосой
Ариун нандин хайрынхаа тухай
Амжиж түүгээр хэлүүлэх юм сан
Хоног хугацаа өнгөрөх тусам
Хонгор чамайг санаад байна
Удахгүй уулзана гэж төсөөлөвч
Учрах өдөр тохиохгүй нь
Хайртай гэж хэлэхгүй ч
Хайрлахгүй байж чадахгүй нь
Үргэлж зүрхэнд үгүйлэгдээд
Өдөр бүр сэтгэлд бодогдоод байна

"Хайраар дүүрэн жаргаж яваарай" цааш унших »
Хаврын бороо

Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо

Хүүхнүүдийн нүдэнд гуниг байдаггүй
Зөрж өнгөрөх хүүхнүүдийн нүднээс
Зөндөөн олон шүлэг унүиж чаддаг би
Харцнаас нь, нүднээс нь
Хайр гунигийн аялгууг сонсож чаддаг аа, би

Хайртай хүндээ яарсан бүсгүйн нүд
Хав халуун, тунарсан их гэрэлтэй байдаг
Жаргалдаа халууцсан тэдний харцанд
Жавар уярч, цас ханзрах шиг санагддаг аа

"Хүүхнүүдийн нүдэнд гуниг байдаггүй" цааш унших »
Хувь заяатайгаа би ...
Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан

"Хувь заяатайгаа би ..." цааш унших »
Мессежны амрагууд
*******************
*******************
*******************

Чи ч намайг мэдэхгvй
Би ч чамайг хараагvй
Зvс ээ харалцаагvй танилууд
Зvvдэндээ учирсан амрагууд

"Мессежны амрагууд" цааш унших »
Гэгээн гуниглал минь
Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.
Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.

"Гэгээн гуниглал минь" цааш унших »
Танил биш уруулын өмнө

Танил биш уруулын өмнө
Харцнаас өөр өмсгөлгүй үлдэхэд
Танил бус энхрийлэлд
Хайраас бусдыг нь тушаахад
Өнгөө гээсэн алчуур шиг
Өвөрт чинь би эвхрэхэд
Намар цагийн бороо
Чамтай хамт асгарсан
Норж тоссон навч нь
Би байсан

Дэндүү гэмээр аз жаргалыг
Дэргэдээс чинь би олсон ч
Хэврэгхэн зүрх минь
Хэлж мэдэхгүй янаглалын салхинд
Хийсчихийг дөхсөн

Р.Эмүжин

Үүрд хайрлана

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй

Харц

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц

Би яг л сохор хүн шиг ...
Би яг л сохор хүн шиг
Амьдралын дотуур тэмтчинэ.
Сохор хүмүүс таяг байдаг.
Харин надад юу ч алга.
Нүдээ нээгээд ч нэмэргүй
Таг харанхуй, түнэр харанхуй
Нүцгэн биен дотуур чинь би сохор хүн шиг.

"Би яг л сохор хүн шиг ..." цааш унших »
Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн

Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч

Болорхон борооны эзэн хурмаст тэнгэр үүл минь ээ
Балтадсан хайрын минь үгийг
Зөвхөн түүн дээр зөвхөн л түүний дээрээс
Унах усан ширхэгүүддээ хэлмэрчлэн шингээгээд хүргээч

Эрчлэн хуйлрах салхитай хийсгэсэн сэтгэлийн минь үг
Энгийн нэг хад чулуунд цохигдон гээгдэлгүй
Энгүй түүнийг довтлон салхилж
Эгэл сэтгэл нь донслох бүрт хүргээч

 

Рекламны пауз: Миний гарын үсэгний учирыг хэлээд өгөөч...

Хүмүүс энэ юу юум бэ гээд миний аваторыг их сонирхоод байх юм.

Энэ бол миний гарын үсэг. Энэ их учир утгатай юм байгаа.

Энэ гарын үсэг ямар учиртай гэдгийг гадарлах хүн байна уу?


 

(Нийт: 111)
COPYRIGHT 2009