Намайг гээд ирэхэд чинь түлхсэн мөртлөө
Надад хайртай гэхэд чинь итгээгүй мөртлөө
Өөр хүнийг хайрлаад эхлэхээр чинь
Өөдгүй зүрх минь чамруу тэмүүлэх юм
Зөөлөн улаанхан уруулаар чинь үнсүүлэх би дуртай
Зөндөө их саначихаад тэврүүлэх би дуртай
Зөрүүд зан гаргаж аргадуулах би дуртай
Зөвхөн чамаараа хайрлуулах би дуртай
Аниргүйхэн дотносохдоо дасна гэж бодсонгүй
Аятайхан төрх чинь таалагдана гэж бодсонгүй
Нэг мэдэхэд чамайг үгүйлна гэж бодсонгүй
Нэргүй нэгэн шүлэг зориулнагэж бодсонгүй
Уйллаа гээд нийлдэг байсан бол учрах цаг хэдийн болсон
Уйтгарлалаа гээд ирдэг бол уулзах цаг аль хэдийн болсон
Уулаа гээд уужирдаг бол баясах цаг аль хэдийн болсон
Урслаа гээд ширгэдэг бол нулимс дуусах цаг аль хэдийн болсон
Сайхан чамаасаа салах нэг хэцүү
Салсан хойноо санах нэг хэцүү
Сэтгэл зүрхээ нуух нэг хэцүү
Сэргэлэн харцыг чинь зүүдлэх нэг хэцүү
янаг хонгор чам руугаа
ямаа унаад очсон чинь
тэнэг хонгор чи минь
тэмээ унаад зугтчихаж
Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө санасанаа хэлмээр
зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар
Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ
Галтай залуу насыг одот тэнгэртэй зүйрлэвэл
Гараар бичигдэх үгс нь тэр оддын дуулал юм
Жирийн бус энэ насыг Мөнхийн хөх огторгуй гэвэл
Жигүүр халин нисэгч нь Чи бидний үерхэл юм.
Ар араасаа цуварсан 18 хавар минь баяртай
Анхны хайртай учруулсан 18 нас минь баяртай
Усны мөнгөн долгио шиг урсөх өнгөрөх өдрүүд минь баяртай
Ухаарч амжаагүй насны минь гал халуун хайр минь баяртай
Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай
Чи миний зүрхний шүтээн
Чимээгүй ирсэн дурлалын сум
Зүрхэнд ирсэн ариун бурхан
Сэтгэлд ирсэн дурлалын эм
Чи минь наддаа тэнгэрийн од
Тэгэхдээ бүр зүүдний од
Хэнд ч хэлээгүй нууцхан од
Хэзээд гэрэлтэх хайрын од
Урьд шөнө би чамтай хамт дуу дуулсан. Сэтгэлээ бүлээцтэл.
Урууланд чинь тэгээд уруулаараа хүрсэн. Сэтгэлээ халууцтал.
Сэмхэн инээмсэглэлдээ гуниг шингээж гэр лүүгээ ороход чинь
Сэтгэл минь ганцаардах мэт болж дараагийн учирлыг өөртөө амласан
Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
Хардыг байсныг чинь тогоогүйд Уучил
Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай
