Чамтай байсан мөчөө би save-ллээ
Чамгүй байсан үеэ би delete-ллээ
Чамд хайртайгаа би send-ллээ
Чамаас харин report ирсэнгүй ээ
Чиний зүрхний сүлжээ унажээ
Хавар дэлгэрэх цэцгэнд би ханахгүй
Хайраар учирсан хосуудад би атаархахгүй
Намраар унасан навчинд би гунихгүй
Надаар дутах чамайг би харин хайрланаа.
Бусдынх гэдгийг чинь мэдсээр байж
Булгих зүрхэндээ чамайг л тээсээр
Буцааж чадахгүй хайрынхаа галыг
Бурхнаас хүртэл нууж өрддөг өө
Унтах болгондоо намайг зүүдлээрэй
Уулзах болгондоо надад дурлаарай
Үнсэх болгондоо намайг хайрлаарай
Үргэлж надад үнэнч яваарай
Анхны цасны ширхэг болж чиний алганд буумаар
Амтат дарстай хундага болж чиний л уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж чамтай л хамт баймаар
Ахиад ирсэн хайрыг хаяад би зугатамгүй
Зүрхийг зөвхөн цохилдог гэж бодсоноос
Зүйрлэхгүй их хайрыг тээдгийм гэж мэдсэнгүй
Алгын чинээ биеийг амьтай л гэж бодсоноос
Ариун хайрын дөлөнд шатдагийм гэж мэдсэнгүй
Зөндөө их саначихаад тэврүүлэх би дуртай
Зөрүүд зан гаргачихаад өрөвдүүлэх би дуртай
Зөөлөн дулаан уруулаар чинь үнсүүлэх би дуртай
Зөвхөн чамаараа аргадуулах би дуртай
Зүүдэнд чинь би хүрээд очно
Зүрхнийхээ үгийг шивнээд буцна
Зөвхөн чамтай уулзахаар очно
Зүгээргүй бас үнсээд буцна
